All-in-One Solution

ЖДҮҮ Эрхлэгчид үндэсний үйлдвэрлэгч 3 компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооноос зохион байгуулж буй “ЖДҮҮ эрхлэгч, Баялаг бүтээгчдийг дэмжих зорилг”-ын хүрээнд өнөөдөр 20 гаруй аж ахуйн нэгжийн 40 гаруй төлөөлөл бизнес аялалд оролцож, үндэсний үйлдвэрлэгч “Өгөөмж Архад” ХХК, “Best Shoes” ХХК, болон “Витафит” ХХК–ийн үйлдвэрүүдээр зочиллоо.

Бизнес аяллын хүрээнд оролцогчид үйлдвэр бүрийн үйлдвэрлэлийн процесс, тоног төхөөрөмжийн хүчин чадал, чанарын хяналтын тогтолцоо болон шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, туршлага солилцсон үр дүнтэй өдөр боллоо.

Хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, ундаа, жүүсний салбарын тэргүүлэгч эдгээр байгууллагууд нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, чанар стандартыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор амжилттай үйл ажиллагаа явуулж буй үндэсний бахархал юм.

✨ Бизнес аялалд идэвхтэй оролцсон ЖДҮҮ эрхлэгч, баялаг бүтээгч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хамтдаа Монгол үйлдвэрлэлээ дэлхийд гаргацгаая!

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих