All-in-One Solution

ЖДҮҮ Эрхлэгч, баялаг бүтээгчид үндэсний үйлдвэрлэгч “BИТАФИТ” ХХК-ийн ҮЙЛДВЭРИЙН үйл ажиллагаатай танилцлаа

“Бизнес тур” аялал 2025 Үндэсний үйлдвэрлэгч “Витафит” ХХК

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооноос зохион байгуулж буй Бизнес аялалын хүрээнд 20 гаруй аж ахуй нэгжийн 40 гаруй төлөөлөл өнөөдөр үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгч “Витафит” ХХК–ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ хүрээнд үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн шинэчлэл, бүтээгдэхүүний чанар, экспортын чиглэлтэй үйл ажиллагааг газар дээр нь үзэж сонирхлоо.

“Витафит” ХХК нь Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд сүү, жүүс, ундаа, тараг зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлж байна.

ЖДҮҮ Эрхлэгчид тус үйлдвэрийн менежмент, чанарын хяналтын тогтолцоотой танилцаж, туршлага солилцсон үр дүнтэй өдөр боллоо.

✨ Бизнес аялалд оролцож, дотоодын үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хамтын хүчээр Монгол үйлдвэрлэлээ дэлхийд гаргацгаая!

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих