“Бизнес тур” аялал 2025
2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр, Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 20 гаруй аж ахуйн нэгжийн 40 гаруй төлөөлөл “Best Shoes” гутлын үйлдвэрт зочилж, тус үйлдвэрийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, технологийн шийдэлтэй танилцлаа.
Үйлдвэрийн удирдлагууд оролцогчдод гутлын үйлдвэрлэлийн шат дамжлага, хэрэглэж буй түүхий эд материал, чанарын хяналтын процесс, мөн дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний онцлог, давуу талуудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Энэхүү зочлолт нь жижиг, дунд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар үндэсний үйлдвэрлэл, инновацийг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдсан.
ЖДҮҮ Холбооны төлөөлөл онцлохдоо:
“Өнөөдрийн уулзалт, зочлол нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид харилцан суралцаж, дотоодын үйлдвэрлэлээ чанар, стандартын түвшинд хүргэх чухал алхам боллоо” хэмээлээ.
ЖДҮҮ Эрхлэгчид “Best Shoes” ХХК-ийн үйлдвэрийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн, бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд өргөжүүлэхэд нь амжилт хүсэв.




